“Хар сарнай“ хамтлагийн ахлагч С.Амармандах ЭМЯ-д 30 сая төгрөг хандивлалаа

“Хар сарнай“ хамтлагийн ахлагч С.Амармандах ЭМЯ-д 30 сая төгрөг хандивлалаа

"Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах гэр бүл, найз нөхдийнхөө хамт коронавирусийн халдвар, тархалтаас сэргийлэх ажилд туслалцаа үзүүлэхээр эрүүл мэндийн байгууллагын ажилчдын хамгаалах хэрэгсэл, хувцас хэрэглэл, шаардлагатай эм, тариа авахад зориулж  30 сая төгрөг хандивлалаа. Түүнчдэн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч мэргэжилтнүүдэд талархаж буйгаа илэрхийлэн 1500 амны хаалтыг гардуулжээ.

Тэрээр  “Юуны өмнө энэ хүнд цаг үед цаг наргүй ажиллаж, ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зогсож буй та бүгдэд талархсанаа илэрхийлье.

Би Монгол Улсын иргэний хувьд, эх орондоо хайртай хүний хувьд, улс орныхоо ирээдүйн төлөө өөрийн сэтгэл зүрхний зүгээс хандив өргөж байна. Бид хамтдаа нэгдэж байж энэ муухай өвчнийг даван дийлэх учраас урлагийн хамт олон, спортынхон, бизнесийн байгууллагуудаа энэ аянд нэгдэхийг уриалж байна” гэлээ.

Энэ үеэр иргэн н.Дашдаваа мөн нэг сая төгрөгийг ЭМЯ-нд хандивлалаа. Тэрээр нэг сарын тэтгэвэр дээрээ мөнгө нэмэн хандивласан байна.