БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа 0-10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн ажлын цагт зохицуулалт хийх чиглэл өглөө

БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа 0-10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн ажлын цагт зохицуулалт хийх чиглэл өглөө

Баянгол дүүргийн Онцгой комисс өнөөдөр /2020.02.28/ хуралдлаа. 
 
Хуралдаанаар шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын хэрэгжилтийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өгөв. 
 
Энэ үеэр дүүргийн дүүргийн Засаг дарга С.Одонтуяа холбогдох хэлтэс, албадын дарга нарт хэд, хэдэн үүрэг чиглэл өгсөн бөгөөд 0-10 хүртлэх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн ажлын цагт зохицуулалт хийж дутуу ажилласан цагуудад онлайнаар ажлаа хийх боломж олгохыг холбогдох хэлтэс, албадын удирдлагуудад даалгав.
Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдыг дөрөвдүгээр сарын 1-ны өдөр хүртэл амраах шийдвэрийн Засгийн газраас гаргасан. Энэ дагуу бага насны хүүхдүүд гэртээ хараа, хяналтгүй үлдэх түүнээс үүдэлтэйгээр осол гэмтэлд өртөх үзэгдэл гарч байгаа юм. 
 
Тиймээс энэ үед хүүхдүүдийг эцэг, эхтэй нь хамт байлгах, хараа хяналттай үлдээхийн тулд дээрх шийдвэрийг гаргасан хэмээн Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хэллээ.