Налайхад шахмал түлшний үйлдвэр барьснаар утааг 70-80 бууруулах боломжтой

Налайхад шахмал түлшний үйлдвэр барьснаар утааг 70-80 бууруулах боломжтой

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих чиглэлийг холбогдох байгууллагуудад өгчээ.

Налайх дүүргийн агаарын бохирдлыг бууруулах, шинээр 1500 ажлын байр бий болгох, Улаанбаатар хотын зүүн хэсгийг шахмал түлшээр хангахын тулд төмөр зам ашиглах зэрэг давуу талуудтай аж.

Үйлдвэрийн барилгыг хавар эхлэх бөгөөд хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатарын агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна гэж үзэж байгаа юм байна.

Хүчин чадлын хувьд эхний үйлдвэртэй адилхан өдөрт 3000 тонн үйлдвэрлэх бөгөөд хоёр үйлдвэр зэрэг ажиллавал өдөртөө 6000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх боломжтой болох юм гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.