Г.Загдаад хоёр сая төгрөгийн торгууль ногдуулав

Г.Загдаад хоёр сая төгрөгийн торгууль ногдуулав

Гэр оронгүй гудамжинд гарсан иргэдийг нийгэмшүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Зөв амьдрах ухаан” ТББ-ийн тэргүүн Г.Загдаагийн өнгөрсөн сард нийгмийн сүлжээнд тавигдсан бичлэг нэлээд шүүмжлэл дагуулсан.

Уг бичлэгт дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч болон хүүхэдтэйгээ уулзахаар ирсэн эмэгтэйг зүй бусаар хэлж байсан.Тодруулбал тухайн байгууллагад хүүхдээ хаяж явсан гэх иргэн Х хүүхдээ авахаар очиход нь элдвээр хэлж доромжилсон нь олон нийтэд “тус төвд очсон иргэдийг дарамталдаг” гэсэн хардлага төрүүлээд байгаа юм.

Дээрх үйл явдлын дагуу Цагдаагийн газраас Зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн юм. Улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс түүнд хоёр сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Тодруулбал, энэ сарын 21-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.21.1, 5.3.1 заалтуудад үндэслэн, иргэн Г.Загдааг бусдын нэр хүндэд халдаж, гутаан доромжилсон хэргээр дээрх шийдвэрийг гаргасан байна.