Талийгаач Б-ийн нөхөр эмгэнэл илэрхийлжээ

Талийгаач Б-ийн нөхөр эмгэнэл илэрхийлжээ

Энэ сарын 19-ны өдөр Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б гэх бүсгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

ЦЕГ-аас уг хэргийн талаар “Тус өдөр үүрийн 04:20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад албан тушаалтнууд ЗДТГ-ын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Үүний дараа талийгаачийн нөхөр Т гэнэтийн шокын улмаас ухаан алдаж сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн гэсэн мэдээлэл гарсан билээ. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулж эмнэгэл илэрхийлсэн байна.

Тэрээр “Миний хайртай хань, үрсийн минь эх С.Болормаа нь зуурдаар таалал тѳгсѳж, манай гэр бүлд юугаар ч нѳхѳшгүй хүнд гарз тохиолоо. Миний хань эзэмшсэн мэргэжилдээ гаргуу, хийсэн ажилдаа шаргуу, мѳнгѳнд хууртдаггүй, ѳнгѳнд шунадаггүй, үгэнд автдаггүй чин шударга, ажилч хичээнгүй эрийн сайн хань, үрсийн минь эх, гэрийн сайн гэргий, аав ээжийн ачлалт сайн охин байлаа....Миний бие талийгаачийн буяны үйл ажиллагаан дээр зүрхний хэм алдагдсаны улмаас эмнэлэгт хүргэгдэж, хүрэлцэн ирсэн нутгийн зон олон, аав ээж, хамаатан садан, найз нѳхдийнхѳѳ сэтгэлийг чилээсэндээ уучлал хүсч байна. Бидний уй гашууг хуваалцаж, сэтгэлийн дэм ѳгсѳн Монголын нийт ард түмэндээ болон.... гүнээ талархаж байна...Чи минь энхрий үрс, ханийнхаа сэтгэл зүрхэнд мѳнхийн цэл залуу, гоо үзэсгэлэнтэйгээр үүрд хоногшин үлдэх болно. Даль, жигүүрээ дэлгэн амар амгалангийн орондоо тайван нойрсдоо” гэжээ.