БНСУ-аас ОХУ-аар дамжиж Монголд ирсэн гурван иргэнийг тусгаарлав

БНСУ-аас ОХУ-аар дамжиж Монголд ирсэн гурван иргэнийг тусгаарлав

Инчеон-Иркутск чиглэлийн нислэгээр ОХУ-д ирж, Улаан-Үүд хотод байрлаж байсан Монгол Улсын 11 иргэнийг өчигдөр эх оронд нь шилжүүлэн авч ирлээ.

Хил нэвтрэх үед Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба эдгээр иргэдэд анхан шатны үзлэг хийж, шинэ коронавирусийн өвчлөл гарсан Сувон хотоос ирсэн гэх өгүүлэмжтэй гурван иргэнийг нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулахаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлжээ.

Бусад найман иргэн, тээврийн жолооч, Зоонозын өвчин судлалын төвийн эмч, нийт 10 иргэнийг Алтанбулаг боомтын тусгаарлах бүсэд шилжүүлэн тусгаарлах арга хэмжээг авсан байна. Одоогоор иргэдийн эрүүл мэндийн байдал хэвийн байна.