Нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15 хүртэл хойшлууллаа

Нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15 хүртэл хойшлууллаа

Улсын онцгой комиссийн хурлаар гуравдугаар сарын 2-ноос эхлэх байсан нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15 хүртэл хойшлуулжээ.

Экспортыг эхлүүлэх хугацааг сунгасныг УОК-ын дарга Ө.Энхтүвшин: "Тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх нөхцөл боломж хангагдаагүй гэж үзсэн" гэж тайлбарлажээ.

Монголын хилээс 100 гаруй км-ийн цаана шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой Гашуунсухайт, Шивээ хүрэн, Бичигт, Булган боомтоор хоёрдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 2-ныг хүртэл түүхий эд экспортлохыг хориглоод байсан юм.