БНСУ-д визний хугацаа дуусч буй иргэд ЭСЯ-аар дамжуулан сунгах боломжтой

БНСУ-д визний хугацаа дуусч буй иргэд ЭСЯ-аар дамжуулан сунгах боломжтой

Коронавирусийн халдварын улмаас БНСУ-ын Бусан, Инчон хотууд руу хийх нислэгийг түр хугацаагаар зогсоосон. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Хууль зүйн яамнаас хугацаа нь дуусч буй оюутнуудын визийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл автоматаар сунгах шийдвэр гаргасан.

Харин визний хугацаа нь дуусч буй гэрээт ажилтан болон, аяллын визээр ирсэн иргэд хэрхэх талаар Монгол Улсаас БНСУ-д оршин суугаа ЭСЯ-ны зөвлөх Л.Хаш-Эрдэнэ:

“Визний хугацаа дуусч буй иргэдийн асуудлыг шийдэхээр БНСУ-ын Хууль зүйн яамтай холбогдон ажиллаж байна. ЭСЯ-ны хүсэлтийн дагуу харъяа эмергейшнд албан бичиг хүргүүлснээр тухайн иргэний оршин суух хугацааг тодорхой хугацаагаар сунгана” гэлээ.

Ийнхүү визний хугацаа дуусч буй иргэд БНСУ дахь Монголын ЭСЯ-д хандаж албан бичиг гаргуулан сунгах боломжтой юм байна.