"Ерөнхийлөгч болон түүний багийнхан эрүүл энх буцаж ирээрэй"

"Ерөнхийлөгч болон түүний багийнхан эрүүл энх буцаж ирээрэй"

БНХАУ-ын хүн амын дунд шинэ төрлийн коронавирусийн халдвар нэмэгдэж түгшүүрт байдалтай байна. Өнөөдрийн байдлаар 77 172 иргэн өвчилж 2666 хүн нас бараад байгаа юм. Иймд БНХАУ нь өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж хөл хориог онц байдлын хэмжээнд тогтоогоод байгаа юм.

Урд хөршийн эдийн засаг эрчимтэй унаж, томоохон үйлдвэрүүд нь хаалгаа барьсан дүр зурагтай байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилж хүнсний хэрэгцээнд нь хонины махны тусламж үзүүлэхээр болсон гэх албан бус мэдээлэл байгаа юм. 

Тэгвэл сэтгүүлч Б.Мөнхбаясгалан өөрийн facebook хуудастаа “Ерөнхийлөгч болон түүний багийнхан гол нь эрүүл энх буцаж ирээрэй !!!Ерөнхийлөгч амь насаараа дэнчин тавьж Хятад руу айлчлал хийх нь. Хойшлуулашгүй чухал ажил гарсан биз. Амиа бодоод сууж байвал хэн байг гэх вэ. Ирсэн хойно нь сайн тусгаарлаж 14 хоног хөл хорионд оруулж шинжилгээ авах ёстой. Хамт явсан хүмүүсийг ч мөн адил тусгаарлах учиртай. Тэнэг мангар гээд байгаа хүмүүс минь энэ бол төрийн ажил. Төрийн сүлдэнд тангараг өргөсөн л бол Монголын өмнөөс тахалын голомт руу явах ёстой. Монголын ард түмнийг төлөөлөх учиртай, амиа бодоод "би корона тусчихна" гээд хойш сууж болохгүй. Яваад ирэг. Гагцхүү эрүүл энх буцаад ирээсэй гэж ерөөхөөс өөр яана гэж. 90 нас хол зооглосон ижийдээ эрүүл буцаж ирэг. Ижий нь санаа зовж л байгаа даа. Хэдүүлээ монгол хүний саруул ухаанаар жаахан уужим сэтгэнэ шүү” гэжээ.

Түүний энэхүү мэдээллээс үзвэл Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д албаны айлчлал хийж байгаа нь үнэн бололтой. Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас тус айлчлалын талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.