“Парис-2024” олимпын алтан медальт Алжирын боксчин Имане Хелиф эрэгтэй гэдэг нь тогтоогджээ

“Парис-2024” олимпын алтан медальт Алжирын боксчин Имане Хелиф эрэгтэй гэдэг нь тогтоогджээ

“Парис-2024” олимпын наадмын эмэгтэйчүүдийн боксын тэмцээнд алтан медаль авсан Алжирын боксчин Имане Хелиф эмнэлгийн дүгнэлтээр эрэгтэй болох нь тогтоогджээ.

Тодруулбал  шинжээч эндокринологич Сумая Федала, Жак Янг нарын боловсруулсан эрүүл мэндийн тайланг Францын сэтгүүлч Джаффар Аит Аудиа ил болгосон бөгөөд эмнэлгийн дүгнэлтээр уг тамирчин нь умай өндгөвчгүй харин төмсөг бичил бэлэг эрхтэнтэй гэсэн байна. Түүнчлэн эрэгтэй хүний хэвийн кариотип 46, xy тестостерон хэмжээ 14,7 нмоль/л  үзүүлэлттэй гарсан аж. Энэ нь эмэгтэйчүүдийн хувьд 3нмоль/л ихгүй байдаг болхыг баталжээ. Мөн Хелифийг "XY" хромсомтой, "5-альфа редуктазын дутагдал" гэгддэг удамшлын өвчинтэй байж магадлалтай гэж үзэж байна. Энэ нь гол төлөв эрэгтэйчүүдэд нөлөөлдөг гормоны өөрчлөлт юм. Тодруулбал, ургийн бэлэг эрхтний хэвийн өсөлтөд нөлөөлдөг бөгөөд хүйсийн тодорхойгүй байдлыг бий болгодог. Улмаар эрэгтэй нялх хүүхдийг эмэгтэй хүйстэй гэж андуулах тохиолдол гардаг байна. Энэ нь цусан төрлийн хамаатнуудад удамших боломжтой ба мэс засал, дааврын эмчилгээгээр засах боломжтой юм.