МЭДЭГДЭЛ: Нислэгийн тийзээ өөрчлөх болон цуцлах боломжтой

МЭДЭГДЭЛ: Нислэгийн тийзээ өөрчлөх болон цуцлах боломжтой

Шинэ төрлийн коронавирусийн тархалт БНХАУ-аас гадна БНСУ, Япон зэрэг манай улсын иргэдийн түгээмэл зорчдог улс орнуудад эрчимтэй нэмэгдээд байна. Иймд гуравдугаар сарын 02 ны өдрийг хүртэл БНСУ, Япон улстай үйлддэг шууд нислэгүүдээ зогсоох шийдэрийг Засгийн газраас гарсан. Мөн орон нутгийн нислэгүүдийг энэ хугацаанд зогсоогоод байгаа билээ.  

Иймд Aero Mongolia компани дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд: “Орон нутгийн хуваарьт нислэгүүд цуцлагдсан тухай: Хүндэт зорчигчид оо, Улсын Онцгой Комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Аэро Монголиа ХХК-ий орон нутгийн чиглэлийн (Үүнд: Өлгий; Увс; Ховд; Завхан; Говь-Алтай; Баянхонгор) 2-р сарын 27-ны өдрөөс 3-р сарын 2 хүртэлх хуваарьт нислэгүүд цуцлагдаж байгааг мэдэгдэж байна. Та бүхэн нислэгийн тийз худалдан авсан агент, байгууллагадаа хандаж өдрөө өөрчлүүлэх болон цуцлах боломжтой. Лавлах утас: 7010-3030” гэжээ.