Ихэнх цэцэрлэгт дэвсдэг хивсэнцэр хавдар үүсгэгч бодис ялгаруулж байгаа нь тогтоогджээ

Ихэнх цэцэрлэгт дэвсдэг хивсэнцэр хавдар үүсгэгч бодис ялгаруулж байгаа нь тогтоогджээ

Цэцэрлэгийн орчинд нийтлэг дэвсдэг чанарын шаардлага хангаагүй хивсэнцэр хавдар үүсгэгч бодис ялгаруулж байгаа нь тогтоогдсон байна. Энэ төрлийн чиглэлээр шинжилгээ хийдэг Монгол дахь ганц лаборатори болох “Ногоон титэм” болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран уг шинжилгээ, судалгаа хийхэд хорт бодис нь дотоод температурт байнгын ялгарч хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн сөргөөр нөлөөлж байна гэдгийг тогтоожээ. Тодруулбал, хивсэнцэрийг хийхдээ хиймэл синтетик бодисыг хооронд нь нааж хийдэг учраас органик нэгдлүүд дэгдэх тохиолдол гардаг бөгөөд ингэсэн тохиолдолд хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.