Өнөөдөр /2024.11.02/-өөс эхлэн энэ сарын 10-ны өдрүүдэд Богдхан ууланд гарахгүй байхыг албаны хүмүүс анхаарууллаа.
Учир нь, хүйтний улиралд дархан цаазат газрын үнэт зүйлс болох зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх талбайг хамгаалах зорилгоор мэргэжлийн байгууллагууд зэрлэгшсэн нохой, муур үргээх, туух ажлыг эдгээр өдрүүдэд зохион байгуулах юм байна. Тодруулбал, Богдхан уулын Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэн, Хүрэлтогоот, Чулуутын амд удаан хугацаагаар үүрлээд буй зэрлэгшсэн нохдыг барьж үргээх, устгах аж. Тиймээс иргэд, оршин суугчид, аялагчдыг тус өдрүүдэд сонор сэрэмжтэй байж ууланд гарахгүй байхыг анхааруулжээ.
Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дархан цаазат газарт нохой дагуулж явах хориотой тул газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглалтын талбайд нохой тэжээхгүй, үржүүлэхгүй байхыг анхааруулсан байна.