Японы эрх баригч Либерал ардчилсан намын төв байр руу автомашинтай этгээд дайрч, шатамхай бодис шиджээ

Японы эрх баригч Либерал ардчилсан намын төв байр руу автомашинтай этгээд дайрч, шатамхай бодис шиджээ

Энэ сарын 27-нд товлогдоод буй Японы парламентын сонгууль болохоос найм хоногийн өмнө тус улсын эрх баригч Либерал ардчилсан намын төв байр руу халдлага үйлджээ. 

Тодруулбал, Японы Либерал ардчилсан намын Токио хотод байрлах төв байр руу 49 настай эрэгтэй хэд, хэдэн шатамхай бодис шидсэн талаар NHK мэдээлсэн байна. Тус хэрэг явдлын талаар Токио хотын цагдаагийн газрын мэдээлснээр, "тэр хүн микро автобусаар Либерал ардчилсан намын барилга руу дайрч, дараа нь тав, зургаан шатамхай бодис шидсэн байна, энэ үеэр хэн ч гэмтэж бэртээгүй. Үүний дараа тус эр Японы Ерөнхий сайдын өргөөний хашааг нураахыг завдаж, утаат бөмбөгтэй төстэй зүйл шидсэн байна. Харин цагдаа нар халдлага үйлдэгчийг саатуулсан бөгөөд түүнийг шалгаж эхэлжээ.