Хойд Солонгосын цэргүүд ОХУ дахь сургуулилалтын талбайд бэлтгэл хийж буйг харуулсан бичлэг цацагджээ

Хойд Солонгосын цэргүүд ОХУ дахь сургуулилалтын талбайд бэлтгэл хийж буйг харуулсан бичлэг цацагджээ

ОХУ-д үүрэг гүйцэтгэж буй Хойд Солонгосын цэргүүд Приморскийн хязгаар дахь сургуулилалтын талбайд цэргийн хангамж авч байгааг харуулсан дүрс бичлэг цацагджээ.

Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр Украины армийн Стратегийн харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдлын төв (SPRAVDI) нэгэн бичлэгийг нийтэлсэн байна. Бичлэгт Хойд Солонгосын олон арван цэрэг барууны цэргүүдээс хангамж авахаар жагсаж байгааг харуулсан бөгөөд Америкийн "Free Asia" (RFA) хэвлэл мэдээллээр видео бичлэг хийсэн газар нь ОХУ-ын Приморскийн хязгаар дахь Сергиевскийн сургалтын төв байсан гэсэн шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан юм.

Түүнчлэн БНАСАУ Оросын армид дэмжлэг үзүүлэх зорилгоор томоохон хэмжээний тусгай хүчнийг илгээхээр болсон бөгөөд 1500 хүн ОХУ-ын Владивосток руу нүүсэн тухай Үндэсний тагнуулын албанаас мэдээллээ. Үүнтэй холбогдуулан ОХУ ямар нэгэн албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна.

Эх сурвалж: N News