Улаанбаатарт 2 градус дулаан байна

Улаанбаатарт 2 градус дулаан байна

Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэрч, салхитай байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хаагдаж болзошгүйг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -1…+4 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6…+11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0...+2 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө