Автомашины яндангаас гарсан очны улмаас Дорнодын Баяндун суманд түймэр дэгдэж, Оросын хилийг давжээ

Автомашины яндангаас гарсан очны улмаас Дорнодын Баяндун суманд түймэр дэгдэж, Оросын хилийг давжээ

Дорнод аймгийн Баяндун, Матад, Халхгол суманд ой хээрийн гал түймэр гарч их хэмжээний газар автаад байна. Гал айлуудын хаяанд ирсэн учир аж, ахуй нэгж, айл өрх, иргэд аюултай нөхцөл байдлаас өөрсдийгөө хамгаалан зурвас татжээ. 

Мөн дотуур байрны багш, сурагчид резин, дугуй ашиглан цохиур хийж иргэд бүхий л боломж бололцоогоо ашиглан галыг унтраахаар Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх албаныхантай хамтран ажиллаж буй ч салхи секундэд 12-14 метрийн хурдтай байгаа учир цурманд оруулахад хүндрэлтэй байгаа гэв. Тэдний гол найдвар нь өнөөдөр тус бүс нутгаар орох цас болжээ. Цаг агаарын урьдчилсан мэдээллээр өнөөдөр тус бүс нутагт цас орж магадгүй байна.

Мөн салхи хүчтэй байгаа учраас гал түймэр сумын хойд хэсэгт хурдтай тархаж  Монгол, Хятадын хилийн Баянхошуу боомт руу дөхсөн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг түймэр ганц Дорнод аймгийн Баяндун, Матад, Халхгол, Баянтүмэнд бус Хэнтий аймгийн Батноров, Биндэр, Сүхбаатар аймгийн Уулбаян, Эрдэнэцагаан суманд ч мөн гарсан байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын  газар, мэргэжлийн ангийнхан үүрэг гүйцэтгэж, таван түймрийг бүрэн унтраажээ.

Дорнодын Баяндун суманд асаж байгаа түймэр Лүнгийн рашааны орчимд суудлын жижиг машины яндангаас гарч,  өчигдөр шөнө Оросын хил давсан байна.

Өчигдөр салхи эргэж түймрийн баруун тал нь Түргэний эхээр, зүүн тал нь Хорины голын эхээр орж иржээ. Харин Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймэр Сангийн далай нуур орчимд дөхөж ирсэн байна. 40 км өргөн тархаж байгаа энэхүү галын өмнө нутгийн иргэд хүчин мөхөсдөж байгаагаа хэллээ.

 




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө