ВИДЕО: "Милтон" хар салхины дараа хөргөгч дээр хөвж амьд гарсан хүнийг далай эргээс 48 километрийн зайд олжээ

ВИДЕО: "Милтон" хар салхины дараа хөргөгч дээр хөвж амьд гарсан хүнийг далай эргээс 48 километрийн зайд олжээ

"Их хэмжээний сүйрэл авчирч, олон хүнийг үхэлд хүргэж магадгүй" хэмээн мэргэжилтнүүд болон АНУ-ын эрх баригчдын таамаглаж байсан “Милтон” хар салхи Флорида мужийг дайран өнгөрсөн. Флорида мужийн баруун эрэгт хүрэхээсээ өмнө "Милтон" хар салхины эрч бага зэрэг суларч, хамгийн аюултай тавдугаар ангилалаас гурав дахь ангилалд буюу салхины хурд нь 208 км цагт шилжсэн хэдий ч "Милтон" хар салхи хурд үхлийн аюултай түвшинд хэвээр байгаа гэдгийг шинжээчдийн тайлбарлаж байсан юм. 

Тэгвэл "Милтон" хар салхины улмаас Флорида мужийн эргээс хэдэн арван километрийн зайд хөргөгчин дээр далайд хөвж байсан эрэгтэйг пүрэв гараг /2024.10.10/-т аварсан гэж АНУ-ын эргийн хамгаалалтын алба мэдэгдсэн байна. Тодруулбал,  тэр эрэгтэй 10 дугаар сарын 9-нд усан онгоцондоо засвар хийхээр ирсэн байна. Түүний хэлснээр усан онгоцны жолооны хүрд нь загас барих торонд орооцолдсон байжээ. 

ВИДЕО: 

Флорида мужийг дайрсан хар салхины өмнөхөн эргийн хамгаалалтынхан түүнийг аврах хантааз өмсөж, байршил зааж өгсөн аюулгүй газарт үлдэхийг зааварласан байна. Гэтэл тус хүн хариу өгөхөө больсон байна. Ингээд түүнийг пүрэв гарагт нисдэг тэрэгний багийнхан эргээс 48 км-ийн зайд хөргөгчинд дээр далайд хөвөж явахад нь олсон байна.

Харин эргийн хамгаалалтын командлагч Д.Греди, "Милтон хар салхи 121-145 км цагийн хурдтайгаар хөдөлж, давалгаа нь ойролцоогоор 7-8 метрийн өндөрт хүрч байсан бөгөөд аврах хантааз, яаралтай тусламжийн дохионы ачаар тус эрэгтэй хөргөгч дээр амьд үлдэж чадсан" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC