Америкийн тэрбумтан Илон Маск Tesla-гийн робот таксиг танилцууллаа

Америкийн тэрбумтан Илон Маск Tesla-гийн робот таксиг танилцууллаа

Америкийн тэрбумтан Илон Маск өөрийн эзэмшдэг “Tesla” компанид зохион бүтээсэн жолоочгүй, бүрэн автомат “Cybercab” таксиг танилцуулсан байна.

Тодруулбал тэрбээр "Та бүхний харж байгаачлан би энд робот таксигаар ирсэн. Биднийг гэрэлт ирээдүй хүлээж байна гэж бодож байна" хэмээн танилцуулгаа эхлүүлэхдээ хэлжээ. “Cybercab”-ыг танилцуулах үйл ажиллагааг Калифорни муж улс дахь “Warner Bros.” студид зохион байгуулж, “Tesla”-гийн X хуудсаар (хуучнаар Twitter) шууд дамжуулсан аж. Мөн И.Маскийн хэлснээр, шинэ таксинууд нь дөрөөгүй, жолооны хүрд ч байхгүй бөгөөд уг таксигаар явахад энгийн машинаар явснаас арав дахин хялбар байх гэнэ. Тэрбээр компанийнхаа шинэ бүтээгдэхүүнийг "товчлуур дээр дараад март" зарчмаар ажилладаг цахилгаан шаттай зүйрлүүлэв. Робот таксины үнэ 30 мянган ам.доллар байх бол зорчигчид нэг миль тутамд 30-40 цент төлөх аж.