“Хүүхэд хөгжлийн 30 мянга карт”-ны талаар Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ

“Хүүхэд хөгжлийн 30 мянга карт”-ны талаар Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ

Нийслэлийн АН-ын хорооноос "9 дүгээр сарын 01" хуулийн төслийг санаачилж, тус намаас УИХ-д сонгогдсон гишүүддээ өргөн барьж батлуулна гэдгээ мэдэгдсэн. Хэрэв хууль батлагдвал 30 мянган төгрөгтэй тусгай картыг хүүхдүүдэд өгөх ба тус картаар хүүхдүүд хичээлээс гадуурах сургалтад хамрагдах нөхцөл бүрдэнэ гэдгийг мэдэгдсэн. 

Тэгвэл өнөөдөр /2024.10.10/ УИХ-ын ажлын хэсгийн хуралдааны үеэр "9 дүгээр сарын 01" хуулийн төслийг ярилцсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан, "АН-ын 26 гишүүний санаачлан өргөн барьсан “9 р сарын 1” хүүхэд хөгжлийн тухай хуулийн ажлын хэсэг хуралдаж Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс хүүхдийн эсрэг гэмт хэрэг болон хүүхдийн золиос болж буй хэргийн талаар мөн цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл сонсч байна.

“9- р сарын 1” хүүхэд хөгжлийн хууль бол хүүхдийн бие бялдар болон оюун санааны хөгжлийг анхаарч оюунлаг өв тэгш монгол иргэнийг хүмүүжлэхийн тулд “Хүүхэд хөгжлийн 30 мянга карт”-ыг бий болгохоор зорьж байгаа.

Уг хуулийг УИХ-ын 26 гишүүн санал нэгтэй санаачилсан бөгөөд одоогоор Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байгаа. Монгол улс 34 жил хүүхдийнхээ оюуны болон бие бялдрын хөгжлийг анхааралгүй хаясан нь үнэн. Одоогоор хүүхдэд 100 мянган төгрөг өгдөг нь ихэвчлэн аав ээж нь өрх гэрийн хэрэгцээнд зарцуулсаар ирсэн. Харин хүүхэд хөгжлийн 30 мянга карт бол бонус хэлбэрээр картанд байрших тул эцэг эх ямар нэгэн зүйлд зарцуулах эрхгүй зөвхөн хүүхэд дугуйлан секцэнд хамрагдахад зориулагдах юм. Хуулийн ажлын хэсэг европийн 9 орноор явж 2 жилийн турш судалгаа хийсэн байдаг. Европийн орнууд энэ картыг хэрэглэдэг бөгөөд үр дүнд нь хүүхдийн хөгжил эрс өөрчлөгдөж гэмт хэрэгт холбогдох нь багассан байдаг юм байна" гэжээ.