Авлигачдын хөрөнгийг хураадаг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд намрын чуулганд багтаан өргөн барина гэв

Авлигачдын хөрөнгийг хураадаг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд намрын чуулганд багтаан өргөн барина гэв

Засгийн газрын өнөөдрийн /2024.10.09/ хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Авлигын эсрэг хуулийн төслийн танилцуулгыг хийжээ. Уг хууль нь 40 гаруй зүйл 200 гаруй заалттай байх бөгөөд хэлэлцүүлэг хийж иргэд болон төрийн, төрийн бус байгууллагаас санал авсны дараа УИХ-ын намрын чуулганаар өргөн барих аж. 

Энэ хууль батлагдах юм бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг шалтаг тайлбар сонсохгүйгээр татвар төлөөгүй, хууль ёсны орлогоо нотолж чадаагүй хууль бус хөрөнгө орлогыг хураана. Мөн сан байгуулаад авлигаас хураагдсан хөрөнгийг боловсрол, эрүүл мэндэд зарцуулдаг болох аж. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлэхэд " Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүстэй холбоотой хураагдсан хөрөнгө орлого сүүлийн 6 жилд 15 тэрбум орчим төгрөг төсөвт төвлөрсөн байгаа.  Гэхдээ аудитын дүгнэлт үзэхээр олон их наядын хохирол байгаад байдаг. Олон их наядын хохирол байгаа гэдгийг бид ч мэдэж байгаа" гэжээ.