"Хезболла" бүлэглэлийн залгамжлагч гэгдэж байсан Х.Сафиеддиныг устгасан гэж Израилын Ерөнхий сайд мэдэгджээ

"Хезболла" бүлэглэлийн залгамжлагч гэгдэж байсан Х.Сафиеддиныг устгасан гэж Израилын Ерөнхий сайд мэдэгджээ

Ливаны "Хезболла" бүлэглэлийн удирдагчийг залгамжлах магадлалтай гэгдэж байсан Хашем Сафиеддин нь Израилын Бейрут хотод хийсэн агаарын цохилтын үеэр амиа алдсан гэж олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Харин Израилын энэхүү агаарын цохилтоо "Хезболлагийн тагнуулын төв байрыг устгахад чиглэсэн" гэж мэдэгдсэн бол Х.Сафиеддины үхлийн талаарх мэдээллийг баталж "Хезболла"-аас ямар нэгэн тайлбар хийгээгүй юм. 

Тэгвэл Израилын Ерөнхий сайд Нетаньяху "Хезболла"-гийн шинэ удирдагч Сафиеддиныг хөнөөсөн гэж мэдэгдсэн байна. Тэрээр, “Бид олон мянган террористуудыг устгасан, тэр дундаа "Хезболла" бүлэглэлийн залгамжлагч өөрөө орно. Өнөөдөр Хезболла олон жилийн өмнөхөөсөө сул дорой байна" гэжээ. 

Эх сурвалж: Varlamov news