Ж.Батцэнгэл: Сонгуулийн санал авах байранд МАН сурталчилгааны самбараа байрлуулсан байсныг мэдээлсэн ч арга хэмжээ аваагүй

Ж.Батцэнгэл: Сонгуулийн санал авах байранд МАН сурталчилгааны самбараа байрлуулсан байсныг мэдээлсэн ч арга хэмжээ аваагүй

Баянзүрх дүүргийн Ардчилсан Нам (АН)-ын сонгуулийн штабаас зарим нам эвслүүд хууль зөрчиж байгаа талаар /2924.10.08/ мэдээлэл хийлээ. 

АН-аас Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшигч М.Тулгат, "Орон нутгийн сонгуулийн компанит ажил өрнөж буйтай холбогдуулан шат шатны ажилтнуудын дунд "АН ялах магадлалтай байна. Хэрвээ ялбал бид ажлаас халагдах юм биш үү" гэсэн айдас байна. Иймд сонгуульд нэр дэвшиж буй манай намаас нэг зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэхэд төрийн ажил үйлчилгээ, чанар, залгамж гэдэг зүйл хадагалагдах ёстой. АН-ынхан хүнийг намаар нь ялгадаг, аль нэг намын харьяаллаас нь шалтгаалж ажлаас нь хөөж, хавчдаг нам биш" гэв. 

Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуулийн 24-р тойрогт АН-аас нэр дэвшиж буй Ж.Батцэнгэл, “Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй зарим нэг дэвшигчид Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргаж байна. Тодруулбал, олон нийтийг хамарсан спортын арга хэмжээ, урлагийн тоглолт, хүлээн авалт, цайллагыг иргэдийн саналыг татах зорилгоор сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө удаа дараа зохион байгуулсан. Тухайлбал ахмадын баярыг тохиолдуулан ахмадуудыг хүлээн авч, дайлж, бэлэг сэлт тараасан зөрчил гаргасан. Мөн одон медалийг маш их тарааж байна. Түүнчлэн Дүүргийн ИТХ-аас сурталчилгааны зурагт самбар байршуулах байршлуулдыг тогтоосон байтал хориглосон байршлуудад өөрсдийн зурагт самбаруудыг байршуулах зөрчил гаргаж байна. Улмаар санал авах байруудад сонгуулийн сурталчилгаанууын самбарууыг байршуулсан зэрэг олон зөрчил гаргасан. Бид эдгээр зөрлүүдийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан ч арга хэмжээ авахгүй байна" гэлээ.