Энэ баасан гарагт бүх нийтээрээ амарна

Энэ баасан гарагт бүх нийтээрээ амарна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 11-ний өдрийн 07-20 цагийн хооронд болно.

Тус өдөр бүх нийтээрээ амрах юм. Энэхүү сонгуулиар иргэд сонгогчид аймаг нийслэлийн болон сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгоно. Өөрөөр хэлбэл, нийслэлийн сонгогч бол нийслэлийн хурлын төлөөлөгчөө, мөн дүүргийн хурлын төлөөлөгчөө сонгоно. 

Энэ удаагийн сонгуулийн саналын хуудас хоёр хэсэгтэй байх бөгөөд тухайн тойргийн мандатын тооноос илүүгүйгээр саналаа тэмдэглэнэ. Мандатын тоо харилцан адилгүй тул сонгогч саналаа тэмдэглэхээс өмнө саналын хуудасны заавартай сайтар танилцаж, зааврын дагуу саналаа тэмдэглэнэ. Алдаа гаргаж буруу тэмдэглэсэн бол дахиад саналын хуудас авах боломжтой юм.