Ө.Шижир, Ч.Лодойсамбуу нарын АН-ын залуу гишүүд орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй намын нөхдөө дэмжихээр хөдөө орон нутагт ажилласаар байна

Ө.Шижир, Ч.Лодойсамбуу нарын АН-ын залуу гишүүд орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй намын нөхдөө дэмжихээр хөдөө орон нутагт ажилласаар байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгааны өдрүүд тохиож байна. Санал хураалт ирэх баасан гарагт /2024.10.11/ болно. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд өөрсдийн сонгогдсон тойрогт ажиллаж, сонгуулийн сурталчилгаанд оролцож байна. 

Тухайлбал, Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ө.Шижир, С.Цэнгүүн нар аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж буй намын нөхдөө дэмжиж, өнгөрсөн өдрүүдэд Дорнод, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ болон хотын дүүргүүдэд ажилласан. Тэд тус тойргийн иргэд сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонссон юм. Тэгвэл дээрх гурван гишүүн өнөөдрөөс /2024.10.08/ говийн аймгуудад ажиллахаар морджээ.