Казахстаны иргэд атомын цахилгаан станц барихыг дэмжжээ

Казахстаны иргэд атомын цахилгаан станц барихыг дэмжжээ

Казахстанд атомын цахилгаан станц (АЦС) барих асуудлаар аравдугаар сарын 6-ны ням гарагт бүх нийтийн санал асуулга явуулсан бөгөөд урьдчилсан дүнгээр оролцогсдын 71.12 хувь нь АЦС барихыг дэмжсэн аж.

Тодруулбал Казахстанд АЦС барих асуудлаар бүх нийтийн санал асуулгыг өчигдөр зохион байгуулсан юм. Энэ өдөр нийт 10 мянга гаруй санал авах байр ажилласны 59 нь гадаад орнуудад байжээ. Санал асуулгад санал өгөх эрхтэй иргэдийн 50 гаруй хувь нь оролцсон тул санал асуулгыг хүчинтэйд тооцсон байна. Тухайлбал бүх нийтийн санал асуулгын төв хорооноос гаргасан урьдчилсан мэдээллээр оролцох эрхтэй нийт иргэний тоо 12 284 487 байсан бөгөөд, 63.66 хувь нь буюу 7 820 204 хүн санал хураалтад оролцжээ. Үүнээс 5 561 937 хүн буюу 71.12 хувь нь АЦС барихыг дэмжээд байна. Тэгвэл “Казахстанд АЦС барихыг эсэргүүцсэн саналын хуудасны тоо 2 045 271 байгаа бол хоёр хариултын хувилбарыг аль алиныг сонгосон, өөрөөр хэлбэл хүчинтэйд тооцогдсон боловч саналын тоонд оруулаагүй саналын хуудасны тоо 82 729 байна. Хүчингүйд тооцсон саналын хуудасны тоо 130 267 байв” гэж Бүх нийтийн санал асуулгын төв хорооны дарга Нурлан Абдиров мэдээллээ.