Тунисын ерөнхийлөгчийн сонгуульд Каис Саид тэргүүлсээр байна

Тунисын ерөнхийлөгчийн сонгуульд Каис Саид тэргүүлсээр байна

Олон нийтийн санаа бодлыг судлах “Sigma Conseil” төвийн санал асуулгын үр дүнгээр Тунис улсад ням гарагт болсон сонгуульд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Каис Саид тэргүүлж байгааг харуулсан байна.

Тодруулбал санал асуулгын дүнгээс үзвэл К.Саид сонгогчдын 89.2 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгчдийн нэг болох Аяши Заммельд 6.9 хувь нь саналаа өгчээ. Мөн зүүний үзэл  баримтлалтай “Азимун” намаас парламентад сонгогдож байсан А.Заммель сонгууль болохоос ердөө тав хоногийн өмнө бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргээр 12 жил хоригдох ял сонсоод байгаа юм. Харин "Харакат аль-Шааб" социал демократ намын ард түмний төлөөлөгч асан Зухайр Магзауи 3.9 хувийн санал авсан байна. Тэгвэл сонгууль явуулах бие даасан дээд байгууллагын /СЕХ-ны чиг үүргийг гүйцэтгэдэг/ урьдчилсан мэдээллээр, сонгогчдын ирц 27.7 хувьтай гарсан бөгөөд уг санал хураалтад нийт 2 704 155 сонгогч оролцжээ. Санал хураалтын урьдчилсан дүнг 10 дугаар сарын 7-ны даваа гаргийн орой зарлах төлөвтэй байна.