МАН, АН-ын бүлэг хуралдах тов зарласан ч гишүүд тойрогтоо сонгуулийн ажилтай байгаа тул хуралдсангүй

МАН, АН-ын бүлэг хуралдах тов зарласан ч гишүүд тойрогтоо сонгуулийн ажилтай байгаа тул хуралдсангүй

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2024.10.07 10:00 цагт хуралдахаар товлосон ч хуралдсангүй. Учир нь УИХ-ын гишүүд аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуультай холбоотойгоор тойрогтоо ажиллаж байгаа учир ирц хүрэхгүй байгаа аж. 

Харин хоёр намын хэвлэлийн албанаас энэ талаар "Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслөөр МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан. Үүнтэй холбогдуулан хуралдах боломжгүй" гэлээ. Завсарлагын хугацаа дуусч, УИХ-ын гишүүд бүрэн цугласны дараа 2025 оны төсвийн төслийг бүрэн хэлэлцэх боломж нээгдэх нь.