Дэлхийн хамгийн өндөр цалинтай төрийн тэргүүнээр Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг тодорлоо

Дэлхийн хамгийн өндөр цалинтай төрийн тэргүүнээр Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг тодорлоо

Дэлхийн улс орнуудын одоогийн удирдагчдын дунд буй саятан бол Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг юм.

Тодруулбал “Forbes”  сэтгүүлд түүний жилийн цалин 1.69 сая шахам ам.доллартой тэнцэж байгаа нь дэлхийн хамгийн өндөр цалинтай удирдагч болгож байна" гэж мэдээлсэн байна. Харин жагсаалтын хоёрдугаарт, жилдээ 570 мянган ам.долларын цалин авдаг Швейцарын Ерөнхийлөгч Виола Амхерд бичигджээ. Гуравдугаарт Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез (413 мянган ам.доллар) орсон бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден (400 мянган ам.доллар) жагсаалтын дөрөвдүгээрт эрэмблэгдсэн аж. Түүний араас Австрийн Канцлер Карл Нехаммер, Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Лаксон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Германы Канцлер Олаф Шольц нар тус тус оржээ.