Леди Гага-ийн тоглосон “Joker” киноны шинэ анги тасалбар борлуулалтаараа тэргүүлж байна

Леди Гага-ийн тоглосон “Joker” киноны шинэ анги тасалбар борлуулалтаараа тэргүүлж байна

Америкийн “Уорнер Брос” студийн бүтээл “Joker: Folie a Deux” уран сайхны кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн кинотеатруудаас 40 сая ам.долларын орлого олсноор бокс-оффисын жагсаалтыг тэргүүлсэн аж.

Тухайлбал дээрх киног 2019 онд дэлгэцнээ гарсан “Joker” киноны нээлтийн орлоготой /96.2 ам.доллар/ харьцуулахад нэлээд буурсан байна. Уг кино нь Америкийн жүжигчин Хоакин Феникст “Оскар”-ын наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг авчирч, дэлхий даяар нэг тэрбум гаруй ам.долларын орлого олсон юм. Мөн кино урлагийн салбарын шинжээч Дэвид А.Гросс супер баатрын цувралын дараагийн ангийн хувьд сулхан нээлт боллоо гэж тодорхойлжээ. Тэгвэл “Folie a Deux” ангид Х.Феникс дахин хорон санаатны дүрийг бүтээсэн бол Харли Квинний дүрд Америкийн дуучин Леди Гага тоглосон юм. Дашрамд өнгөрсөн долоо хоногт кассын орлогоороо тэргүүлсэн “ДримУоркс Анимейшн” студийн шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээл “The Wild Robot” 18.7 сая ам.долларын орлого олсноор жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн бөгөөд эдгээрийн араас “Beetlejuice Beetlejuice” /10.3 сая/, “Transformers One” /5.4 сая/, “Speak No Evil”  /2.8 сая/ кинонууд эхний тавд орсон ажээ.