Япон Улс GPS сүлжээнээс ангид байхын тулд хиймэл дагуулын тоогоо нэмэхээр болжээ

Япон Улс GPS сүлжээнээс ангид байхын тулд хиймэл дагуулын тоогоо нэмэхээр болжээ

Япон улсын хиймэл дагуулын систем нь АНУ-ын GPS (Global Positioning System)-ийн суурин дээр өргөтгөл байдлаар ажилладаг аж. Иймд тус улс өөрийн байршил тогтоох системийнхээ хиймэл дагуулын тоог одоо байгаа дөрвөөс 11 болгон өргөтгөх шийдвэр гаргасан байна. 

Тодруулбал тойрог замд байрлаж буй 2018 оноос хойш ажилласан дөрвөн Michibiki хиймэл дагуулын  нэг нь Япон улсын нутаг дэвсгэрийн дээр тогтмол байрладаг байна. Тус хиймэл дагуулыг 2026 он гэхэд долоон ширхгийг тойрог замд нэмснээр GPS системээс хамааралгүй, бие даан ажиллах боломж бүрдэнэ гэлээ. Ирэх оны тавдугаар сард тавдахь хиймэл дагуулыг нэмэх бөгөөд 2025 онд дахин хоёрыг нэмнэ гэсэн юм. Мөн 2030-аад онд дөрвөн хиймэл дагуулыг нэмснээр тус улсын хиймэл дагуулын тоо 11 болж аль нэг нь гэмтэхэд тасралтгүй нөхөж ажиллах боломжтой болох аж.