ВИДЕО: Жүжигчин К.Ривз мэргэжлийн уралдаанд хөл тавьж "Toyota GR Cup" тэмцээнд оролцжээ

ВИДЕО: Жүжигчин К.Ривз мэргэжлийн уралдаанд хөл тавьж "Toyota GR Cup" тэмцээнд оролцжээ

Жүжигчин, найруулагч Киану Ривз мэргэжлийн уралдаанд хөл тавьж, АНУ-д болсон "Toyota GR Cup" тэмцээнд оролцож 35-аас 25 дугаар байрт орсон талаар The Guardian мэдээлжээ. 45 минут үргэлжилсэн тус уралдааны дундуур К.Ривзийн автомашин замаасаа гарч, зүлгэн дээр зогссон бөгөөд тэрээр бэртэл гэмтэл авалгүй автомашинаа үргэлжлүүлэн жолоодож, уралдааны замд орсон байна. 

Сонирхуулахад, өдгөө 60 настай тэрээр хүүхэд байхдаа хоккейчин болохыг мөрөөддөг байсан ч бэртэл гэмтэл нь түүний энэ спортын мөрөөдөлд нь цэг тавьсан хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл энэ удаа түүнийг мэргэжлийн уралдаанд хөл тавьж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. 

ВИДЕО: