Хятад Улс дэлхийн хамгийн анхны  "AI" эмчтэй эмнэлгийг нээжээ

Хятад Улс дэлхийн хамгийн анхны "AI" эмчтэй эмнэлгийг нээжээ

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр өвчтөний хэрэгцээнд түргэн шуурхай хариу өгөх чадварыг нэмэгдүүлэхээр Хятад улс хамгийн анхны хиймэл оюун ухаан (AI) дээр суурилсан эмнэлгийг бий болгожээ.

Тодруулбал тус эмнэлгийг Бээжингийн Цинхуа их сургуулийн технологийн мэргэжилтнүүд бүтээн байгуулжээ. “Agent Hospital” эмнэлэг нь 14 "AI" эмчтэй бөгөөд виртуал дөрвөн сувилагчтай бөгөөд тус эмнэлэгт хэдхэн өдрийн дотор 10 мянга гаруй өвчтөн үйлчлүүлж, тусламж үйлчилгээ авах боломжтой аж. Тухайн тооны өвчтөнийг энгийн эмч хүн хоёр жилийг зарцуулж эмчилдэг бол "AI" эмч нь хэдхэн өдрийн дотор эмчлэх боломжтой юм. Уг дэвшил нь дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн илүү үр ашигтай тогтолцоог бий болгож, эмнэлгийн  чанартай тусламж үйлчилгээг илүү өргөн хүртээмжтэй болгож чадна гэж технологийн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.