Өнөөдөр УИХ дахь МАН болон АН-ын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

Өнөөдөр УИХ дахь МАН болон АН-ын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэнэ. Энэ долоо хоногт чуулганы хуралдаангүй. Учир нь 2025 оны төсвийн төслөөр МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм. 

Тиймээс ганц Эдийн засгийн байнгын хороо л хоёр өдөр хуралдаж “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааныг хэлэлцэх аж. Мөн хэд, хдэн ажлын хэсгүүд хуралдаж, УИХ-ын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан хэсэг хуралдаж Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор мопед, механикжсан тээврийн хэрэгсэл, скүүтерын хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах, Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэх аж.