Ливаны "Хезболла" бүлэглэлийн удирдагчийг залгамжлах магадлалтай гэгдэж байсан Хашем Сафиеддин нь Израилын тал Бейрут хотод агаарын цохилт өгөх үеэр амиа алдсан гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Тодруулбал, Израилын арми баасан гараг /2024.10.04/ Бейрут хотод хийсэн цохилтын үеэр амь үрэгдсэн Хезболлагийн өмнөх удирдагч Хассан Насраллагийн залгамжлагч хэмээн нэрлэгдэж байсан Хашем Сафиеддин сураггүй алга болсон байна. Израилын энэхүү агаарын цохилтоо "Хезболлагийн төв байрыг устгахад чиглэсэн" гэж мэдэгдсэн байна. Харин Х.Сафиеддины үхлийн талаар албан ёсны баталж "Хезболла"-аас ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа аж.
Эх сурвалж: BBC