Өнөөдрөөс бүх нийтээрээ мод тарих өдөр эхэлж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр мод тарьж, арчлан ургуулах үйл ажиллагааг есдүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 26-ныг дуустал зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ дагуу нийслэл хотод аравдугаар сарын 5-наас эхлэн доор дурдсан 10 байршилд мод тарих ажлыг зохион байгуулж байна. Үүнд:
- Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн,
- Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас,
- Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”,
- Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”,
- Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”,
- Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”,
- Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам,
- Баянзүрх дүүргийн 20 хороо, Гачууртын зам-1,
- "УБЗАА-Мод үржүүлгийн газар",
- Богд хаан уул ДЦГ -Уул уурхайн байгууллагууд, Тэрбум мод сан.
Тухайн байршилд ажиллах хөтөч, мэргэжилтнүүд мод тарихад оролцогчдыг угтан авч, дурдсан чиглэлийн дагуу ажиллана гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.