Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 11-нд хаагдана

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 11-нд хаагдана

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн II шатны цахим бүртгэл есдүгээр сарын 3-ны өдөр эхэлсэн.

Тэгвэл тус бүртгэл гурав хоногийн дараа буюу есдүгээр сарын 11-ний 23.59 цагт дуусна. Хоёрдугаар шатны бүртгэлд түр оршин суух хаягтай, нэгдүгээр шатны цахим бүртгэлд хамрагдаж амжаагүй хүүхэд хамрагдана. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлтээ E-Mongolia системээр цахимаар илгээх юм.