Давхар албан тушаал хашиж буй С.Эрдэнэбат нарын гишүүдэд УИХ-ын Тамгын газраас зөвлөмж мэдэгдлийг хүргүүлжээ

Давхар албан тушаал хашиж буй С.Эрдэнэбат нарын гишүүдэд УИХ-ын Тамгын газраас зөвлөмж мэдэгдлийг хүргүүлжээ

УИХ-ын Тамгын газраас давхар ажил эрхэлдэг УИХ-ын гишүүдэд зөвлөмж мэдэгдэл хүргүүлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат нь Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нь Монголын Үндэсний Худалдаа аж, үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл нь Шинжлэх Ухааны академийн ерөнхийлөгч зэрэг албан тушаалыг хашиж байна. 

Тиймээс Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн нь эрдэм шинжилгээний байгууллагад багшлахаас бусдаар давхар албан тушаал хашихыг хориглоно гэх заалтыг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын Тамгын газрын газраас зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлсэн байна. Ёс зүй, дэгийн байнгын хорооноос ч тус гишүүдийг хууль биелүүлж ажиллахыг сануулж буй аж.