Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны төсвөөр УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны төсвөөр УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.04/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. 

Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд 10.00 цагт 2025 оны төсвийн асуудлаар үг хэлэх аж.