Умард Солонгос руу автобус хулгайлж, буцахыг оролдсон дүрвэгчийг Өмнөд Солонгосын цагдаа нар саатуулжээ

Умард Солонгос руу автобус хулгайлж, буцахыг оролдсон дүрвэгчийг Өмнөд Солонгосын цагдаа нар саатуулжээ

Хоёр Солонгосыг тусгаарладаг нэгдлийн гүүрэн дээр  уг эрэгтэйг саатуулсан байна. Тэрбээр гүүрийг хамгаалж байсан цэргүүдийн зогс гэсэн шаардлагыг үл тоомсорлож, гүүрний хаалтыг мөргөжээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, 30 орчим насны энэ эрэгтэй Өмнөдөд бэрхшээлтэй тулгарсан учраас гэртээ харихыг хүсэж байгаагаа цагдаад тайлбарласан байна. Уг эрэгтэй орон нутгийн цагаар мягмар гаргийн 01:00 цагт хойд нутгийн Пажу хотын гаражаас автобус хулгайлсан бөгөөд хагас цагийн дараа баригдсан байна. Баривчлагдах үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглээгүй байжээ.

Мөн “The Dong-A Ilbo” сонинд мэдээлснээр, Пажуд болон өөр хотуудад цагийн ажил хийж байсан уг эрэгтэй төлөх ёстой торгуулиуд нь бөөгнөрөн хуримтлагдсан гэж цагдаад хэлсэн байна. Солонгос үндэстэн хоёр хуваагдсанаас хойш 70 гаруй жилийн хугацаанд 34 мянга орчим хүн Умардаас Өмнөд рүү дүрвэжээ. Харин Умардын дүрвэгчид нутаг буцах нь ховор тохиолдол аж.