Өнөөдрөөс УИХ-ын чуулганы танхим руу сэтгүүлчдийг чөлөөтэй нэвтрүүлж, ажиллах боломжийг нээлээ /ВИДЕО/

Өнөөдрөөс УИХ-ын чуулганы танхим руу сэтгүүлчдийг чөлөөтэй нэвтрүүлж, ажиллах боломжийг нээлээ /ВИДЕО/

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох дүрэм, журмаар Төрийн ордон дахь УИХ-ын чуулганы танхим руу сэтгүүлчид орж ажиллах боломжгүй байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр /2024.10.02/ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы танхимыг хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд нээлттэй болгож байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр "Парламентын үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгах, ард иргэдийн мэдэх эрхийг хангах, парламентын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд хэрхэн яаж оролцож байгаа вэ гэдэгт бодит үнэлэлт, дүгнэлт хийх зорилготойгоор сэтгүүлчдийг зочдын танхимд чөлөөтэй ордог нөхцлийг өнөөдрөөс эхлэн хангаж байна. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй болох нь хоёр агуулгатай. Нэгдүгээрт, биеэр оролцох боломжийг хангаж өгч байна. Хоёрдугаарт, олон нийтийн мэдэх эрхийг хангаж байгаа нэг хэлбэр юм" гэлээ. 

ВИДЕО: