Японы шинэ Ерөнхий сайд Шигэрү Ишиба батлан хамгаалахын салбарынхнаар Засгийн газраа бүрдүүллээ

Японы шинэ Ерөнхий сайд Шигэрү Ишиба батлан хамгаалахын салбарынхнаар Засгийн газраа бүрдүүллээ

Японы батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба 67 насандаа эрх баригч Либерал ардчилсан намын даргаар сонгогдож, аравдугаар сарын 1-ний өдөр Японы Ерөнхий сайдаар томилогдсон.

Эрх баригч Либерал ардчилсан намын (LDP) даргаар сонгогдсон Ишиба Шигеру өөрийн танхимдаа намын удирдах албан тушаалтнууд болон гишүүдийг сонгож Засгийн газраа бүрдүүллээ. Тодруулбал, Тэрбээр өөрийн Засгийн газартаа аюулгүй байдал, батлан хамгаалахын олон хүмүүсээр танхимаа бүрдүүлсэн байна. Үүнийг Япон улс авлигаас бүрэн салах эхлэл хэмээн олон улсын улс төрийн шинжээчид үзэж байгаа аж. Түүнчлэн түүний Засгийн газарт хоёрхон эмэгтэй сайд байгаа нь жендерийн тэгш байдлыг алдагдуулж байна гэж үзжээ. 

Тэрбээр Баасан гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр өөрийнх нь эсрэг өрсөлдсөн хүмүүс нь голлох албан тушаалд томилогдох нь зүй ёсны хэрэг гэж үзэж буйгаа хэлж байв. Мөн Ишиба Засгийн газрын танхимаа ажиллуулж, эрх баригч болон сөрөг хүчний хууль тогтоогчдын дунд мэтгэлцсэний дараа бүх нийтийн сонгуулийн доод танхимыг аль болох хурдан тараах төлөвлөгөөтэй байгаагаа мөн хэлжээ.