УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Рэгдэл "Ахмад настны оролцоог дэмжих" бүлэг байгуулах тухай албан бичгийг хүргүүлжээ

УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Рэгдэл "Ахмад настны оролцоог дэмжих" бүлэг байгуулах тухай албан бичгийг хүргүүлжээ

Ахмад настны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төрөөс баримтлах бодлого, түүний үр дүнг сайжруулахад ахмад настны оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий лобби бүлэг байгуулагджээ.

УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Рэгдэл Ахмад настны оролцоог дэмжих бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр хүргүүлжээ. Тус бүлэгт түүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Р.Батболд, О.Батнайрамдал, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Х.Булгантуяа, Ж.Галбадрах, Г.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, Ч.Номин, Б.Пунсалмаа, О.Саранчулуун, Г.Тэмүүлэн, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, Дав.Цогтбаатар, Дам.Цогтбаатар, Л.Энхнасан, М.Энхцэцэг нар багтжээ.