ФОТО: "УИХ-ын гишүүн болж, төрийн нууцыг мэдэх эрхтэй болсон хүний хувьд С.Зориг агсны хэрэг илэрсэн гэж боддог" гэж Ч.Лодойсамбуу мэдэгдлээ

ФОТО: "УИХ-ын гишүүн болж, төрийн нууцыг мэдэх эрхтэй болсон хүний хувьд С.Зориг агсны хэрэг илэрсэн гэж боддог" гэж Ч.Лодойсамбуу мэдэгдлээ

Одоогоос 26 жилийн өмнө Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан холбооны анхны зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсан амиа насаа алдсан. Тэгвэл өнөөдөр /2024.10.02/ Ардчилсан намынхан С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, "Өнгөрсөн хугацаанд С.Зориг агсныг хэрхэн өөд болсон, хэрхэн нас барсан талаар ярьж ирсэн. Энэ удаагийн УИХ-д шинээр сонгогдсон залуу гишүүний хувьд цаашдаа энэ хүний юуг зорьж, ямар нийгмийг бүтээхийн төлөө зорьж ажиллаж байсан бэ, ямар үзэл санаа тээж байсан бэ гэдгийг ярих цаг болсон гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд энэ хүнийг хэргийг улс төржүүлж, түүгээрээ албан тушаалд очдог арга хэрэгсэл байсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл яг тэр аргыг хэрэглэсэн хүмүүс эрх барьж байгаа. Тийм учраас АН-ын залуучууд энэ хүнийг хэрхэн нас барсан тухай бус амьд байхдаа ямар үзэл санааг түгээж байсныг харж, тэр үзэл санааг түгээхээс гадна олон олон С.Зоригийг дотроосоо төрүүлэх ёстой.  Иймд УИХ-ын гишүүн С.Цэнгүүн болон миний бие, үүнээс гадна хэсэг бүлэг залуус нэгдээд "Зориг" ардчиллын хүрээлэнг байгуулсан. 

С.Зориг агсны хэргийн талаар олон ярилцлага хийж байсан хүний хувьд С.Зориг агсны хэрэг илэрсэн гэж боддог. Мөн нийтэд ил болох боломжгүй мэдээллийг авах эрхтэй болсон хүний хувьд энэ хэргийг илэрсэн гэдэгт итгэлтэй байгаа" гэлээ.