Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг  танилцуулна

Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулна

”Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2024” арга хэмжээ энэ сарын 5-6-ны өдрүүдэд 11.00 цагаас 17:00 цагийн хооронд Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвд зохион байгуулах гэж байна.

Тодруулбал уг арга хэмжээнд Японы Элчин сайдын яам, Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO), Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэг, Монголын япон хэлний багш нарын холбоо болон Японы 10 их, дээд сургуулиуд оролцож мэдээлэл хүргэнэ. Мөн Японы Элчин сайдын яам уг арга хэмжээний дэмжигч байгууллагаар оролцож байгаа бөгөөд Элчин сайд М.Игавахара нээлтийн мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэхийн хамт Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулж, зөвлөгөө өгөх ажээ.