"Украин улс газар нутгийн бүрэн бүтэн байдалд буулт хийхгүй" гэж Гадаад хэргийн сайд нь мэдэгджээ

"Украин улс газар нутгийн бүрэн бүтэн байдалд буулт хийхгүй" гэж Гадаад хэргийн сайд нь мэдэгджээ

Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига "Украины эрх баригчид газар нутгийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхийнхээ талаар буулт хийхгүй" гэж мэдэгджээ.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский саяхан АНУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Жо Байден болон Америкийн бусад улстөрчдөд танилцуулсан “Ялалтын төлөвлөгөө”-ний талаар Андрей Сибига мөн тайлбар хийсэн байна. Түүний хэлснээр, энэ төлөвлөгөө нь "Энх тайвны томъёололыг орлохгүй, харин түүнийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах хэрэгсэл юм" гэжээ. Өнгөрөгч зун Швейцарьт болсон "дэлхийн энх тайвны дээд хэмжээний уулзалт"-ын үеэр энх тайвны томъёолол буюу дайн хэрхэн дуусах тухай Украины үзэл баримтлалыг танилцуулсан. Үүнд Украины бүх эзлэгдсэн газар нутгийг буцааж өгөх, нөхөн төлбөр олгох, дайны гэмт хэрэгтнүүдийг шийтгэх зэрэг орно" гэсэн байжээ. 

Эх сурвалж: BBC