"Ираны тал Израил руу пуужин харваж том алдаа хийсэн тул үүний хариуг төлөх болно" гэж Ерөнхий сайд нь мэдэгджээ

"Ираны тал Израил руу пуужин харваж том алдаа хийсэн тул үүний хариуг төлөх болно" гэж Ерөнхий сайд нь мэдэгджээ

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мягмар гараг /2024.10.01/-ийн шөнө Израиль руу асар их хэмжээний баллистик пуужин харвасан Иран улсыг "том алдаа хийсэн бөгөөд үүний хариуг төлөх болно" гэж мэдэгджээ.

Тодруулбал, Биньямин Нетаньяху мэдэгдэлдээ "Иран өнөө шөнө маш том алдаа хийсэн бөгөөд үүний төлөөсийг төлөх болно. Өөрсдийгөө хамгаалж, дайснуудаасаа өшөө авах гэсэн бидний шийдэмгий байдлыг Ираны дэглэм ойлгохгүй байна. Бид өөрсдийн тогтоож, дүрмийг баримтална. Хэн биднийг дайрна, бид түүн рүү дайрах болно” гэж хэлжээ. 

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Ираны цохилтыг "маш их хурцадмал байдал" гэж нэрлээд, Иран нийтдээ 200 орчим баллистик пуужинг Израиль руу харвасан гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр Израил эсвэл АНУ ямар хариу арга хэмжээ авах боломжийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан бөгөөд АНУ-ын устгагч онгоцууд Ираны пуужингуудыг устгахад Израильд тусалсан гэдгийг баталсан байна. 

Эх сурвалж: BBC