Х.Нямбаатар: Дэнжийн 1000, Ногоон нуур, Радио, телевиз орчмын 1008 айл өрхийг Ногоон нуурт баригдаж буй орон сууцанд оруулна

Х.Нямбаатар: Дэнжийн 1000, Ногоон нуур, Радио, телевиз орчмын 1008 айл өрхийг Ногоон нуурт баригдаж буй орон сууцанд оруулна

Засгийн газрын өнөөдрийн /2024.10.02/ ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Хотын дарга Х.Нямбаатар нар олон нийтэд мэдээлэл өгч байна. 

Энэ үеэр Х.Нямбаатар " Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ногоон нуурт баригдаж буй 1008 айлын орон сууцыг Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлэх шийдвэр гарлаа. БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар баригдаж буй энэхүү орон сууцнуудыг Улаанбаатар хотод шилжүүлснээр холбогдох хуулийн дагуу Дэнжийн 1000, Ногоон нуур, Радио, телевиз орчмын 1008 айл өрхийг энд нүүлгэн шилжүүлж оруулах, өмчлүүлэх, хашаа байшинг нь орон сууцаар солих зэрэг эрхтэй болж байна.

Тодруулбал, энэ орчмын 1008 айлын газрыг орон сууцаар солих эрх үүслээ. Уг бүтээн байгуулалт ирэх оны хоёрдугаар улиралд дуусна. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ерөнхий төлөвлөгөөг гаргасан. Энэ төлөвлөгөө нь удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх "Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө"-нд тусгалаа олж байгаа. Энэ дагуу Улаанбаатар хот 14 хотоос бүрддэг болно. Эдгээр хотууд нь 20 минутын хот концевцитэй байх юм. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг дамнаж буй "Сэлбэ дэд" төвийн хүрээнд 2206 айлын 158 га газрыг чөлөөлөхөөс 1596 айлын газрыг нь чөлөөлөөд байна.

Ирэх он гэхэд үлдсэн 600 гаруй айлтай хэлцэл хийж дуусгаад, Сэлбэ дэд төв дээр 158 га газрыг чөлөөлж, энэ газар дээр 1200 айлын орон сууц барихаар олон улсын тендерийг зарлаад явж байна. Энэ дэд төв нь эрүүл мэнд, боловсол, соёл, ахуй, төрийн гээд бүх үйлчилгээг цогцоор нь олгохоор төлөвлөж байгаа. Сэлбэ дээд төвийн 1200 айлын орон сууцанд Чингэлтэй дүүргийн Хайлааст, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 5-н буудал, Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн замын баруун талын гол, зам хоёрын айл өрхүүдийн нүүлгэн шилжүүлэх батламжийг удахгүй гардуулахаар ажиллаж байна.

Энэхүү газарт 50 мянган айлын орон сууц барих дэд бүтцийн төлөвлөлт, авто замын сүлжээ барьж, дараагийн барилгын компаниудад газраа арилжина. Ингэснээр 50 мянган айлын орон сууцнаас ашигтай талбайн 25-30 хувийг бидэнд санал болгосон барилгын компанид уг газрыг хүлээлгэж өгнө. Газрынхаа 25-30 хувийн төлбөрт авсан барилгаар дараагийн газар чөлөөлөлтийг хийх төлөвлөлт явж байна. Баянхошуу дэд төв дээр нийтдээ 160 га газрыг барилгажуулах төлөвлөгөөтэйгөөс 60 га-д нь Нийслэлээс гадаадын ногоон орон сууцны төслөөр 6,000 мянган айлын орон сууцыг барина. НОСК эх үүсвэр босгож, Ханын материал орчимд 9.2 га газрыг чөлөөлөх ажил явагдаж байгаа. Ханын материал, Баянхошуу орчимд 8,000 айлын орон сууц баригдана.

Үлдэж буй 100 га газарт дэд бүтцийн төлөвлөлт хийж, барилгын компаниудад арилжина. Барилгын компаниуд мөн адил 25-30 хувийг бидэнд шилжүүлж өгч, энэхүү фондоор Толгойт, Их бага наран орчмыг нүүлгэн шилжүүлж оруулах орон сууцны бодлого явуулж байгаа. Мөн Шархад дэд төвийг түшиглэсэн орон сууцны хороолол босгох төлөвлөлтийн ажил үргэлжилж байна. Баригдсан орон сууцанд өөрийн хашаа байшингийн үнэлгээнд таарсан 1, 2, 3 өрөө байрнуудаас хэлэлцээр хийх эрхийг батламжилж байгаа. Барилга барих, гэр хорооллыг дахин төлөвлөх гэсэн батламж биш. Сэлбэ дэд төв дээр чөлөөлөгдөж буй 400 метр квадрат газартай, 40 орчим метр квадрат байшинтай айлуудыг 175 сая орчим төгрөгөөр үнэлж авч байгаа" гэлээ. 

LIVE: