Д.Трампын амь насанд халдах оролдлого үйлдсэн Р.Роут гэм буруугаа хүлээхээс татгалзжээ

Д.Трампын амь насанд халдах оролдлого үйлдсэн Р.Роут гэм буруугаа хүлээхээс татгалзжээ

АНУ-ын Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Трампын амь насанд халдахыг завдсан хэрэгт буруутгагдаж буй 58 настай Райан Роут гэм буруугаа хүлээхээс татгалзжээ. 

Тодруулбал, АНУ-ын прокуроруудын мэдээлснээр, "есдүгээр сарын дундуур Флорида дахь “Trump International” гольфын клубын талбайгаас Р.Роутыг холын хараатай буугаар тоноглосон байхад нь олсон. Яг тэр үед Д.Трамп түүний ойролцоо гольф тоглож байсан бөгөөд Р.Роутыг хамгаалалтын албаныхан бутанд хэвтэж байхыг анзаарсан" гэжээ.

Ингээд Ннуц албаны ажилтнууд Р.Роут руу гал нээсэн боловч тэрбээр оногдоогүй бөгөөд зугтаж чадсан гэж яллах дүгнэлтэд дурджээ. Дараа нь Р.Раутыг ойролцоох хурдны зам дээр явж байхад нь баривчилсан. Иймд Р.Роутыг Трампын амь насанд халдахыг завдсан, хууль бусаар галт зэвсэг эзэмшиж, цагдаагийн ажилтан руу халдсан хэргээр буруутгаж байгаа юм.

Харин өчигдөр /2024.09.30/ Р.Раут шүүхэд ирсэн боловч ямар ч ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тул шүүх хурал 5 орчим минут үргэлжилсэн байна. Учир нь түүний өмгөөлөгчид тангарагтны шүүх хурлыг явуулахыг шаарджээ. Хэрэв Р.Роут Д.Трампын амийг хөнөөх гэж оролдсон нь тогтоогдвол бүх насаар нь шоронд хоригдох юм.

Эх сурвалж: BBC