BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

BTS хамтлагийн гишүүн Шюга гэгддэг Мин Юнги согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 15 сая вон буюу ойролцоогоор 11 мянган ам.доллароор торгуулжээ. 

Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сар /2024.08/-д дуучин Шюга цахилгаан скутерээс унасны дараа босохыг оролдох үед нь түүний согтуу байгааг нь цагдаа нар илрүүлсэн байна. Ингээд түүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ талаар БНСУ-ын Yonhap агентлагийн мэдээлэлд, "Түүний цусан дахь архины агууламж 0.227 хувь буюу хуулиар тогтоосон хэмжээнээс бараг гурав дахин их байсан" гэж мэдээлжээ. 

Харин Шюга энэ талаар хийсэн мэдэгдэлдээ, "наймдугаар сарын 6-нд оройн хоол идэх үеэрээ архи ууж, цахилгаан скутерээр гэртээ харихаар шийдсэн. Согтуурсан үедээ скутер унаж болохгүй, энэ нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгааг би мэдээгүй хэмээгээд тус хариуцлагагүй үйлдэлдээ уучлалт гуйжээ".